И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При”-д оролцох бүрэлдэхүүн тодорхой болжээ

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” болон И.Ярыгиний Цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн ХХҮIII дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотод 2017 оны нэгдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болно.

Энэ оны тэмцээнийг Оросын спортын бөхийн холбоо, Ярыгиний нэрэмжит сангаас Красноярск мужийн Амбан захирагчийн албатай хамтран зохион байгуулж байна.

Тус тэмцээнд оролцох манай багийн бүрэлдхүүнийг танилцуулж байна.

Эрэгтэй баг

61 кг Батсайханы Нэмэхбаяр, “Хасу-Мегастарс” клуб

Алтансувдын Мөнх-Эрдэнэ, “Хасу-Мегастарс” клуб

Дамдинбазарын Цогтбаатар, “Алдар” спорт хороо

65 кг Нармандахын Лхамгармаа, ”Алдар” спорт хороо

70 кг Буянцогтын Цогтгэрэл, “Хасу-Мегастарс” клуб

74 кг Бат-Эрдэнийн Бямбадорж, ”Алдар” спорт хороо

86 кг Пүрэвжавын Өнөрбат, ”Хасу-Мегастарс” клуб

Эмэгтэй баг

48 кг Цогтбаатарын Цэнджав, ”Хасу-Мегастарс” клуб

Цогтбазарын Энхжаргал, ”Алдар” спорт хороо

53 кг Даваасүхийн Отгонцэцэг, ”Хасу-Мегастарс” клуб

Ганбаатарын Отгонжаргал, ”Алдар” спорт хороо

Бат-Оршихын Болор-Эрдэнэ, ”Алдар” спорт хороо

55 кг Алтанцэцэгийн Батцэцэг, ”Хасу-Мегастарс” клуб

Эрхэмбаярын Даваачимэг, ”Хилчин” спорт хороо

Пүрэвхүүгийн Шинэхүү, “Алдар” спорт хороо

58 кг Сүхээгийн Цэрэнчимэд, ”Алдар” спорт хороо

60 кг Отгонбатын Оюунтуяа, ”Аварга” биеийн тамирийн дээд

сургууль

63 кг Пүрэвдоржийн Орхон, ”Алдар” спорт хороо

Энхбаярын Цэвэгмид, ”Алдар” спорт хороо

Энхсайханы Дэлгэрмаа, ”Хасу-Мегастарс” клуб

69 кг Очирбатын Насанбурмаа,“Алтай констракш”

компанийн бөх

75 кг Цэрэндоржийн Баярзаяа, ”Хасу-Мегастарс” клуб

Дасгалжуулагчид

Цэрэнбаатарын Хосбаяр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

Ёндонпүрэвийн Батдархан, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч

Лувсандамбын Энхбаяр, дасгалжуулагч

Шүүгчид

Гаадангийн Амархүү, олон улсын шүүгч

Лувсан-Ишийн Болормаа, олон улсын шүүгч

Хадхүүгийн Ганболд, олон улсын шүүгч

Өнгөрсөн оны тэмцээнээс П.Орхон, Б.Одончимэг нар алт, Г.Мандахнаран, Э.Нарангэрэл, Э.Сумьяа, С.Цэрэнчимэд, Б.Шоовдор, Ш.Түмэнцэцэг, О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ