Өрнөд, Дорнод бүсээс гараанд гарах 10 тоглогчийг зарлалаа

АНУ-ын ҮСБХ-ны "Бүх Одод"-ын тоглолт хоёрдугаар сарын 18-20 өдрүүдэд явагдана. Луйзана мужийн Нью-Орлеан хотноо зохиогдох 66 дахь удаагийн Бүх Оддын тоглолтын Өрнөд болон Дорнод бүсээс гараанд гарах 10 тоглогчийн нэрийг өнөөдөр зарлалаа.
Өрнөд бүс:
1. Стефен Көрри /Голден Стэйт/
2. Жэймс Хардэн /Хвюстон/
3. Кавай Леонард /Сан-Антонио/
4. Кевин Дюрант /Голден Стэйт/
5. Энтони Дэвис /Нвю-Орлеан/
Дорнод бүс:
1. Кайри Ирвинг /Кливленд/
2: ДеМар ДеРозан /Торонто/
3. Жимми Батлер /Чикаго/
4. ЛэБрон Жэймс /Кливлэнд/
5. Яаннис Антетекумпо /Милоуки/ нар гараанд гарахаар болжээ.
Дорнод бүсийн "Кливлэнд Кавальерс" багийн ЛеБрон Жэймс12 удаа Бүх Оддын гарааны тоглогчоор сонгогдсон байна.
"Охлахома Сити Тандер" багийн Рассэлл Уэстбрүүк хэвлэлийхэн болон тоглогчдоос авсан саналаараа С.Керри, Ж.Хардэн нартай тэнцсэн ч дүрмийн дагуу үзэгчдээс авсан саналаар гараанд гарах эрх авч чадаагүй байна.
Мөн Дорнод бүсэд "Бостон Селтикс" багийн холбогч Айзая Томас фэнүүдийн саналаар "Торонто Репторс" багийн ДеМар ДеРозанд гарааны эрхээ алджээ. "Бүх Одод"-ын тоглолтонд оролцох бусад тоглогчдын нэрсийг ирэх долоо хоногийн Баасан гарагийн өглөө зарлахаар болжээ.

Ч.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ