АН-ын бүлэг хуралдсангүй
УИХ дахь намын бүлгүүд хуваарийн дагуу өнөөдөр хуралдах учиртай. Ардчилсан намын бүлэг хуралдаанаараа Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
Хуралдаан 10:00 цагаас эхлэх байсан ч УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Наранхүү нар гадаад томилолттой, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар орон нутагт, УИХ-ын гишүүн Д.Муратын ар гэрт ажил явдал гарсан тул тус намын бүлэг хуралдсангүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ