Монголын дугуйн холбооны түүхэн цугларалт болж байна
Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгч, Эрчим хүчний яамны сайд П.Ганхүүгийн 2017 оны анхны том ажлын эхлэл 2017 оны 2 сард Бахрайн улсад зохиогдох Азийн АШТ-ний бэлтгэл цугларалтаар эхэллээ. Энэхүү цугларалт нь Монголын дугуйн холбооны түүхэн дэх хамгийн олон тамирчин дасгалжуулагчдыг хамарсан цугларалт болж байна. Цугларалтанд Элит ангилалын 3, Under 23 ангилалын 5, Залуучуудын 8, эмэгтэй 8 нийт холбооны 24 шилдэг тамирчин 4 дасгалжуулагч хамрагдаж байна.
Ерөнхий дасгалжуулагчаар Ленинградын БТС-ын дээд сургуулийн дугуйны ангийг төгссөн 1990 оны Бээжингийн Азийн тоглолтын багийг дасгалжуулж мөнгө хүрэл авсан П,Баасанцэрэн ахлаж байна.Энэхүү цугларалт нь 20 хоног үргэлжилж шилдэг 16 тамирчныг шалгаруулан сонгож Азийн АШТ-нд оролцох эрхээ авах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ