ОУХМ Б.Одончимэг найм дахь удаагаа аваргаллаа
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Энэхүү УАШТ-нд нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэг, Төв аймгийн Биеийн тамир, спортын хороо, “Аврагч”, “Алдар”, “Сүлд”, “Хилчин”, “Хүч” спорт хороо, “Алдартан”, “Арслан”, “Гацуурт-Олимп”, “Женко”, “Хасу-Мегастарс”, “Хангарьд”, “Харгант-Цамхаг”, “Цастын барс” клуб, “Даян” бөхийн дэвжээ, ”Аварга” биеийн тамирийн дээд сургууль, ҮБТДС, БТСДуС, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль зэрэг 23 биеийн тамир, спортын хороо, клубын бөхчүүд өрсөлдөв.
Тэмцээний эхний өдөрэрэгтэй 57, 65, 74, 97 кг, эмэгтэй 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаан боллоо. Эхний өдөр 97 эрэгтэй, эмэгтэй 41 нийт 138 бөх барилдсаны дотор эрэгтэй 57 кг-ын жиндҮБТДС-ийн бөх, Азийн элсний наадмын аварга, олон улсын хэмжээний мастер Д.Балжинням, “Арслан” клубын бөх, азийн өсвөрийн аварга, олон улсын хэмжээний мастер З.Занабазар, 65 кг-ын жинд “Гачуурт-Олимп” клубын бөх, ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Б.Номин, “Алдар” спорт хорооны бөх, армийн болон оюутны ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, “Алдар” спорт хорооны бөх, армийн дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, “Женко” клубын бөх, азийн сонгомол барилдааны аварга, олон улсын хэмжээний мастер Г.Чойгожид, 74 кг-ын жинд“Сүлд” спорт хорооны бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, 97 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны бөх, Азийн наадмын болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатар, эмэгтэй 48 кг-ын жинд “Алдар” спорт хорооны бөх, ДАШТ-ний хүрэл медальт, азийн хошой аварга, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, “Хангарьд” клубын бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, 55 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг, “Хилчин” спорт хорооны бөх, залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, 60 кг-ын жинд “Аварга” биеийн тамирийн дээд сургуулийн бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер О.Оюунтуяа, “Хилчин” спорт хорооны бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор, 69 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг, “Алдар” спорт хорооны бөх, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан нарын өнөө цагийн шилдэг бөхчүүд зодоглолоо байна. 97 кг-ын жинд азийн аварга, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга, эмэгтэй 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа нар УАШТ-нийг бэртлийн улмаас өнжсөн байна.
Эмэгтэй 48 кг-ын жинд дөрөвний нэгийн барилдаанд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал өрсөлдөгчөө шидэж 4 оноо авсан ч хариу мэхэнд орж олон улсын хэмжээний мастер Ц.Нарангэрэлд цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд “Арслан” клубын бөх С.Энхтунгалагийг 20:8 онооны харьцаагаар илүүрсхэн хожсон. Жин өгсөн барилдсан олон улсын хэмжээний мастер Б.Номин хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаад хожигдсон. Шувтаргын барилдаанд 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг олон улсын хэмжээний мастер А.Батцэцэгийг 6:4, 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор олон улсын хэмжээний мастер Б.нямгэрэлийг 4:3, 557 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Батболд олон улсын хэмжээний мастер З.Занабазарыг 6:2, 65 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа олон улсын хэмжээний мастер Б.Батмагнайг 10:0, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж олон улсын хэмжээний мастер Б.Анхбаярыг 11:1 онооны харьцаагаар хожсон.
1999 онд болсон эмэгтэй чөлөөт бөхийн анхдугаар УАШТ-нд оролцож 44 кг-ын жинд хүрэл медаль авч байсан спортын мастер А.Чанцалнямаа УАШТ-ндээ 12 дахь удаагаа оролцож 69 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж Бүх ард түмний спортын наадам, УАШТ-нээс нийтдээ 4 мөнгө, 7 хүрэл медаль авч шилдэг бөх болохоо дахин нотолж эмэгтэй бөхчүүддээ үлгэр жишээ болж байна.
Тэмцээний эхний өдөр олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж 4 дэх удаа, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор нар 3 дахь удаа, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг хошой, олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, олон улсын хэмжээний мастер С.Батболд, спортын мастер Ө.Батзул нар анх удаа улсын аварга болцгоолоо.
2017 оны УАШТ-нийэхний өдрийн дүн
Эрэгтэй
57 кг 1. Содномдашийн Батболд /”Сүлд” спорт хороо, Оюутны ДАШТ,
Азийн спортын наадмын болон тивийн аварга шалгаруулах
тэмцээний хүрэл, тивийн залуучуудын аварга шалгаруулах
тэмцээний мөнгөн медальт/
2. Занданбудын Занабазар /”Арслан” клуб, өсвөрийн ДАШТ-ний
болон азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний
хүрэл медальт, тивийн өсвөрийн аварга/
3. Батсайханы Далайбаяр /”Цастын барс” клуб/
3. Алтансувдын Мөнх-Эрдэнэ /”Хасу-Мегастарс” клуб/
Энэ жинд 22 бөх өрсөлджээ.
65 кг 1. Нармандахын Лхамгармаа /”Алдар” спорт хороо,
армийн дэлхийн аварга, азийн аварга шалгаруулах тэмцээний
хүрэл медальт/
2. Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо, армийн болон
оюутны ДАШТ-ний хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний
хошой хүрэл медальт/
3. Батсуурийн Наранболд /”Хасу-Мегастарс” клуб/
3. Батболдын Номин /“Гацуурт-Олимп клуб, насанд хүрэгчдийн
болон залуучуудын ДАШТ-ний мөнгө, азийн аварга шалгаруулах
тэмцээний хүрэл медальт/
Энэ жинд 21 бөх өрсөлджээ.
74 кг 1. Доржваанчигийн Гомбодорж /”Сүлд” спорт хороо, оюутны
ДАШТ-ний хүрэл, азийн насанд хүрэгчдийн болон залуучуудын
аварга шалгаруулах тэмцээний хүрэл, өсвөрийн аварга шалгаруулах
тэмцээний мөнгөн медальт/
2. Батчулууны Анхбаяр /”Сүлд” спорт хороо, залуучуудын
ДАШТ-ний хүрэл, Азийн элсний наадмын болон тивийн аварга
шалгаруулах тэмцээн, тивийн залуучуудын аварга шалгаруулах
тэмцээний хүрэл медальт/
3. Болдхүүгийн Батсүх /”Хасу-Мегастарс” клуб/
3. Ганболдын Төрболд /”Женко” клуб, азийн залуучуудын аварга
шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Энэ жинд 27 бөх өрсөлджээ.
97 кг 1. Өлзийсайханы Батзул /”Хүч” спорт хороо/
2. Мөнхжаргалын Билгүүтэй /”Женко” клуб/
3. Бат-Очирын Гончигтавхай /”Цастын барс” клуб/
3. Пүрвээгийн Өсөхбаатар /”Хилчин” спорт хороо, Азийн наадмын
болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Эмэгтэй
48 кг 1. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб, залуучуудын
ДАШТ-ний хүрэл, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө,
залуучуудын тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл
медальт/
2. Буяндалайн Чимгээ /”Ханьгард клуб, азийн өсвөрийн аварга
шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Цогтбазарын Энхжаргал /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл
медальт, оюутны дэлхийн аварга, Азийн спортын наадмын хошой
хүрэл медальт, азийн хошой аварга /
3. Бямбасүрэнгийн Мөнхнар /”Алдар” спорт хороо, өсвөрийн
ДАШТ-ний хүрэл медальт/
Энэ жинд 16 бөх өрсөлджээ.
55 кг 1. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо, залуучуудын
дэлхийн аварга, оюутны ДАШТ-ний болон азийн залуучуудын
аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Алтанцэцэгийн Батцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, дэлхийн
залуучуудын аварга, өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медальт, азийн
залуучуудынболон өсвөрийн аварга/
3. Баяраагийн Халиунаа /Орхон аймгийн “Ирээдүйн одод”
спортын дунд сургууль/
3. Бат-Очирын Болортуяа /”Женко” клуб/
Энэ жинд 10 бөх өрсөлджээ.
60 кг 1. Баатаржавын Шоовдор /”Хилчин” спорт хороо, Азийн аварга
шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Бүрнээбаатарын Нямгэрэл /”Алдар” спорт хороо, залуучуудын
ДАШТ-ний хүрэл, өсвөрийн ДАШТ-ний хошой хүрэл, Азийн
залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл болон
өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Отгонбатын Оюунтуяа /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль,
азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, тивийн залуучуудын
аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
3. Хүрэлхүүгийн Болортуяа /”Аврагч” спорт хоо, Азийн өсвөрийн
аварга шалгаруулах тэмцээний 3 хүрэл медальт/
69 кг 1. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо, Азийн аварга
шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл болон залуучуудын
аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, тивийн элсний
аварга шалгаруулах тэмцээний аварга/
2. Амгаланбаатарын Чанцалнямаа /”Хасу-Мегастарс” клуб, азийн
өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
3. Энх-Амарын Даваансан /”Алдар” спорт хороо, азийн өсвөрийн
аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт /
3. Мөнхбатын Хишигмаа/”Арслан” клуб/
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 61, 70, 86, 125 кг, эмэгтэй 53, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаан боллоо.
Хоёр дахь өдөр 105 эрэгтэй, эмэгтэй 30 нийт 135 бөх барилдсаны дотор 61 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр, оюутны дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга, азийн өсвөрийн аварга, олон улсын хэмжээний мастер Т.Тулга, 70 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-ын жинд Гавьяат тамирчин П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт Б.Нямбаяр, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, эмэгтэй 53 кг-ын жинд ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, азийн аварга, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг, ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжэний мастер Э.Сумьяа, олон улсын хэмжээний мастер Г.Отгонжаргал,олон улсын хэмжээний мастер Б.Дөлгөөн, 58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг, олон улсын хэмжээний мастер П.Орхон, ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг, олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа, олон улсын хэмжээний мастер Б.Цэцэгбаяр нарын шилдэг бөхчүүд өрсөлдлөө.
Энэ өдөр олон сонирхолтой барилдаан болсноос оргил барилдаан нь С.Батцэцэг, П.Орхон нарын шувтаргын барилдаан байлаа. С.Батцэцэг эхлээд хавсарч унаган ард нь гарч 2 оноо авсан ч П.Орхон хөлд орж ард нь гарах, дэвжээтэй шахах мэх хийх зэргээр өрсөлдөгчөө 13:2 онооны харьцаагаар хожсон. Манай чөлөөт бөхийн спортын өнөө цагийн бахархал, чимэг болсон С.Батцэцэгийн өнгөрсөн зун олимпийн наадмын өмнө мөрөндөө авсан бэртэл нь бүрэн илааршаагүй бололтой. 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нь олон улсын хэмжээний мастер Э.Сумьяатай барилдахдаа хөлд орох, давхар хамах мэх хийсээр 9:6 онооны харьцаагаар ялж аварга болох замаа засаж өнгөрсөн оны Бүх ард түмний спортын наадамд ялагдсан даагаа нэхжээ. 61 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер Б.Нэмэх-Очир нарын барилдаан ширүүн өрсөлдөөнтэй бол Э.Ням-Очир туршлага зааж өрсөлдөгчөө 4:2 онооны харьцаагаар дийлсэн. 86 кг-ын жинд олон улсын хэмжэний мастер О.Үйтүмэн олон улсын хэмжээний мастер Б.Өлзийсайхантай барилдаж 6 оноогоор хожигдож байхдаа мушгих мэх хийж өрсөлдөгчөө ялж шувтаргын барилдаанд Гавьяат тамирчин П.Өнөрбатыг 7:4 онооны харьцаагаар хожсон. Д.Өлзийсайхан нь өмнөх тойрогт олон улсын хэмжээний мастер Б.Нямбаярыг 10:6 онооны харьцаагаар өвдөг шороодуулсан байсан. 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Тулга олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулгыг 6:0 онооны харьцаагаар дийлсэн.
Олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг 8 дахь, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нар 5 дахь удаа, Гавьяат тамирчин Э.Ням-Очир, С.Цэрэнчимэд нар 3 дахь удаа, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн хошой удаа, олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, П.Орхон нар анх удаа улсын аварга болжээ.
Өмнө нь УАШТ-нээс мөнгө, хошой хүрэл, 7 алтан медаль хүртээд байсан олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг алтан медалийнхаа тоог 8 болгож УАШТ-нээс 11 дэх медалиа хүртжээ.
Олон улсын хэмжээний мастер П.Орхон эмэгтэй 63 кг-ын жинд түрүүлж түүний найз залуу, олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа нь өмнөх өдөр эрэгтэй 65 кг-ын жинд түрүүлж УАШТ-нээс үерхдэг залуу бөхчүүд хамтдаа улсын аварга цол хүртэцгээсэн нь тэмдэглүүштэй сонин үйл явдал боллоо.
61 кг-ын жинд УАШТ-нд анх удаа оролцохдоо мөнгөн медаль хүртсэн азийн өсвөрийн аварга Т.Тулгад хамаатан садангууд нь талархал илэрхийлж спортын өндөр амжилт хүсэн ерөөж мөнгөн шагнал хүртээсэн.
Энэ УАШТ-ний 16 жингээс “Алдар” спорт хороо 6, “Хилчин” спорт хороо 4, “Сүлд”, “Хүч” спорт хороод тус бүр хошой, “Хангарьд”, “Хасу-Мегастарс” клубүүд тус бүр 1 алтан медаль авцгаасан байна.
Энэ удаагийн УАШТ-нээс 16 жингийн 5 жинд нь шинэ аваргууд төрж Б.Батсүх, М.Билгүүтэй, З.Болортунгалаг, Б.Болортуяа, Х.Болортуяа, Э.Гантуяа, Г.Ганхуяг, Б.Гончигтавхай, Э.Даваанасан, А.Мөнх-Эрдэнэ, Б.Далайбаяр, Г.Идэрхүү, М.Лхагвагэрэл, Ц.Мөнхбаяр, Б.Мөнхнар, Б.Наранболд, Б.Нямгэрэл, П.Отгонбаяр, Б.Өлзийсайхан, Т.Тулга, Г.Төрболд, Г.Уртнасан, Б.Чимгээ, Д.Хатанбаатар, Б.Халиунаа, Б.Хатантуул, М.Хишигмаа, Б.Чимэдвандан, Э.Энхбуян, Б.Цэцэгбаяр зэрэг чөлөөт бөхийн найдвартай залгамж халаа болох шижигнэсэн залуу бөхчүүд медальд хүрцгээлээ.
2017 оны УАШТ-ний хоёр дахь өдрийн дүн
Эрэгтэй
61 кг 1. Энхсайханы Ням-Очир /”Хилчин” спорт хороо,
ДАШТ-ний болон азийн аварга шалгаруулах тэмцээний
хүрэл медальт/
2. Төмөр-Очирын Тулга /”Арслан” клуб,
азийн өсвөрийн аварга/
3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /”Алдар” спорт хороо, оюутны
ДАШТ-ний хүрэл медальт/
3. Батсайханы Нэмэхбаяр /“Хасу-Мегастарс” клуб, азийн аварга
шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Энэ жинд 27 бөх өрсөлджээ.
70 кг 1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо,
ДАШТ-ний хошой хүрэл медальт, азийн наадмын аварга/
2. Даваацэрэнгийн Хатанбаатар /”Арслан” клуб/
3. Баттулгын Нямдорж /”Харгант-Цамхаг” клуб/
3. Гантулгын Идэрхүү /”Гацуурт-Олимп” клуб, азийн аварга
шалгаруулах тэмцээний, тивийн залуучуудын болон өсвөрийн
аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Энэ жинд 23 бөх өрсөлджээ.
86 кг 1. Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо, армийн
дэлхийн аварга, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө,
хүрэл медальт/
2. Пүрэвжавын Өнөрбат /”Хасу-Мегастарс” клуб,
ДАШТ-ний мөнгө, азийн аварга шалгаруулах тэмцээний
мөнгө, хүрэл болон залуучуудын аварга шалгаруулах
тэмцээний мөнгө, хошой хүрэл медальт/
3. Баасанцогтын Өлзийсайхан /”Хасу-Мегастарс” клуб/
3. Ганбаатарын Ганхуяг /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/
Энэ жинд 31 бөх өрсөлджээ.
125 кг 1. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо,
азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой
хүрэл медальт/
2. Мөнхтөрийн Лхагвагэрэл /“Аварга” биеийн тамирийн
дээд сургууль/
3. Цэрэндоржийн Мөнхбаяр /”Сүлд” спорт хороо/
3. Батцэнгэлийн Чимэдвандан /”Даян” бөхийн дэвжээ/
Энэ жинд 24 бөх өрсөлджээ.
Эмэгтэй
53 кг 1. Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб,
ДАШТ-ний мөнгө, хүрэл болон залуучуудын ДАШТ-ний хошой
медальт, азийн аварга/
2. Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо,
азийн залуучуудын болон өсвөрийн аварга шалгаруулах
тэмцээний мөнгөн медальт/
3. Эрдэнэчимэгийн Сумьяа /”Хилчин спорт хороо,
ДАШТ-ний мөнгөн медальт/
3. Бүүвэйбаатарын Хатантуул /”Арслан” клуб, азийн залуучуудын
аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
Энэ жинд 8 бөх өрсөлджээ.
58 кг 1. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо,
ДАШТ-ний алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга/
2. Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо,
азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн
медальт/
3. Пүрэвийн Отгонбаяр /”Женко” клуб/
Энэ жинд 5 бөх өрсөлджээ.
63 кг 1. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо, залуучуудын
ДАШТ-ний хүрэл, армийн ДАШТ-ний хүрэл,
азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн
хүрэл, ДАШТ-ний мөнгө, хошой алтан медальт,
оюутны универсиад наадмын аварга/
3.Зоригтын Болортунгалаг /”Хилчин” спорт хороо, оюутны
ДАШТ-ний олон тивийн өсвөрийн аварга шалгаруулах
тэмцээний хүрэл медальт/
3. Эрдэнэбатын Энхбуян /Баянзүрх дүүрэг/
Энэ жинд 11 бөх өрсөлджээ.
75 кг 1. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо,
ДАШТ-ний хүрэл, оюутны ДАШТ-ний мөнгө, азийн спортын
наадмын хүрэл, азийн аварга шалгаруулах хошой мөнгөн
тэмцээний медальт/
2. Цэрэндоржийн Баярзаяа /”Хасу-Мегастарс” клуб, азийн
аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө болон өсвөрийн аварга
шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
3. Ган-Очирын Уртнасан /”Хилчин” спорт хороо/
3. Бямбадоржийн Цэцэгбаяр /”Арслан” клуб, азийн залуучуудын
аварга шалгаруулах тэмцээний мөнгөн болон өсвөрийн аварга
шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт/
Энэ жинд 6 бөх өрсөлджээ.
Эрэгтэй чөлөөт бөхийн багуудын дүн
Нэгдүгээр байр “Алдар” спорт хороо, 61 оноо,
дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр
Хоёрдугаар байр “Хасу-Мегастарс” клуб, 51 оноо,
дасгалжуулагч Цэндийн Баярсайхан
Гуравдугаар байр“Сүлд” спорт хороо, 47 оноо,
дасгалжуулагч Жаргалсайханы Чулуунбат
Эмэгтэй чөлөөт бөхийн багуудын дүн
Нэгдүгээр байр “Хилчин” спорт хороо, 76 оноо,
дасгалжуулагч Нэргүйн Түмэннаст
Хоёрдугаар байр “Алдар” спорт хороо, 74 оноо,
дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр
Гуравдугаар байр“Хасу-Мегастарс” клуб, 49 оноо,
дасгалжуулагч Цэндийн Баярсайхан
Багуудын нэгдсэн дүн
Нэгдүгээр байр “Алдар” спорт хороо, 135 оноо,
дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр
Хоёрдугаар байр “Хилчин” спорт хороо, 119 оноо,
дасгалжуулагч Нэргүйн Түмэннаст
Гуравдугаар байрХасу-Мегастарс” клуб, 100 оноо,
дасгалжуулагч Цэндийн Баярсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ