"Дэрэн" хаалгандаа гоол алдалгүй "Хоромхон"-г хожлоо
"Соёмбын барсууд" эхний хожлоо авлаа
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Пепси брэндтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Пепси лиг"-ийн 3-р тойргийн эхний тоглолт "Соёмбын барсууд", "Арвис" клубуудын хооронд өрнөлөө.Зургаан оноотой "Хоромхон", "Дэрэн" багууд энэ тойрогт оноолт таарсан тул "Арвис"-ын хувьд тэдэнрүү ойртох боломж үүсээд байлаа. Тэр ч утгаараа "Арвис" үндсэн цаг эхэлсэнээс хойш илүү санаачлагатай тоглолтыг үзүүлж, гоолын салхийг багийн ахлагч Б.Золбоо хүчтэй цохилтоор нээлээ. Гэхдээ "Армийн баг" бууж өгөхийг хүссэнгүй эн тэнцүү тоглолтыг үзүүлэн, нэгдүгээр үед 2:2-оор тэнцэв. Харин шийдвэрлэх үед Д.Энхтүвшин дасгалжуулагчтай "Соёмбын барсууд" эргэн ирэлтийг хийж, 5-4 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авлаа. Лигийн анхны хожлоо авсан энэ чухал тоглолтод багийн гол тоглогчдын нэг П.Пүрэвсүх гурван гоол оруулж, тоглолтын шилдэгээр нэрлэгдлээ. Энэхүү тоглолтыг МХБХ-ны шүүгч Т.Галдансүх /ахлах/, Г.Сүх-Эрдэнэ /туслах/, О.Хишигтөмөр /3-р шүүгч/, Ц.Пүрэвдорж /Цагчин шүүгч/ нар шүүн явуулав.
"Дэрэн" хаалгандаа гоол алдалгүй "Хоромхон"-г хожлоо
"Пепси лиг 2016" тэмцээний хүрэл медалийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байсан "Хоромхон", "Дэрэн" багууд 3-р тойрогт учраа тааран тоглолоо.Хоёр баг өнгөрсөн жилийн "Пепси лиг"-т оноолт таарахдаа 7-7 харьцаатай тэнцэж байсан. Харин энэ удаагийн тоглолтод хөх өнгийн өмсгөлтэй "Дэрэн"-ийн хөвгүүд илүүрхэн, 4:0-ээр хожлоо. Тийнхүү "Дэрэн", "Хоромхон"-той хийсэн гурван тоглолтодоо /"Хүрхрээ" лиг, "Холбооны цом", "Пепси" лиг/ гоол алдагүйгээр буулган авлаа. Тийнхүү "Дэрэн" лигийг есөн оноотойгоор тэргүүлэх эрхтэй болсон болгурав дугаартай тоглогч Б.Ууганбат хоёр гоол оруулан тоглолтын шилдэгээр нэрлэгдэв. Энэхүү тоглолтыг МХБХ-ны 1 болон ОУХБХ-ны зэрэглэлтэй шүүгч Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан Э.Төмөр-Очир /туслах/, Б.Намсрай /3-р шүүгч/, Ц.Оюундарь /Цагчин шүүгч/ гэсэн шүүгчдийн баг дэнсэллээ.
"Бумаасанаа" лигийн анхны оноогоо авахад ойрхон байлаа
"Пепси лиг"-ийн гуравдугаар тойргийн гурав дахь тоглолт УАШТ-ээс эрхээ аван оролцож буй "Бумаасанаа", "Атлетик 220" багуудын дунд боллоо.
Тус хоёр баг өнгөрсөн оны 11 сард зохиогдсон УАШТ-ий хагас шигшээд таарахад 220 мянгатын залуус 7:1-ээр хожиж байв. Тиймээс "Бумаасанаа" энэ тоглолтод УАШТ-нд хожигдсон хариугаа авах, цаашлаад лигийн анхны оноогоо авах зорилготой тоглосон. Харин эсрэгээрээ "Атлетик 220", "Арвис", "Хоромхон" багуудын бүдрэлтийг ашиглахыг зорьсон нь дамжиггүй. Гэхдээ "Бумаасанаа" энэ тоглолтод тийм ч "зөөлөн боорцог биш" гэдгээ харуулан тун сайн тоглолтыг үзүүллээ. Харамсалтай нь лигийн анхны оноогоо авахад ганцхан гоол дутаж, 6:5-аар хожигдлоо. Энэ тоглолтод "Атлетик 220" клубын довтолгооны шугамын гол тоглогч Б.Баттулга гурван гоол оруулан багаа ялалтад хөтлөж, тоглолтын шилдэгээр тодорлооо. Эн тэнцүү өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолтыг МХБХ-ны 1 болон ОУХБХ-ны шүүгч Э.Ариуболдоор ахлуулсан, Э.Галбадрах /туслах/, Э.Төмөр-Очир /3-р шүүгч/, Ц.Пүрэвдорж /цагчин шүүгч/ нар шүүн явууллаа.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ