Шатар сонирхогчдын УАШТ-ний шувтаргын тоглолт үргэлжилж байна
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордноо үргэлжилж байна.
Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулж буй тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явагдаж байна. Шувтаргын тоглолтод нийт найман өрөг тавих бөгөөд оролцогчид өнөөдөр /2017.01.07/ дөрвөн өрөг тоглоно.
Дөрөвдүгээр өрөгт дараахь оролцогчид тэргүүлж байгаа бөгөөд өнөөдрийн тэмцээн 19:00 цагт өндөрлөнө.
Эрэгтэй
1. М.Алтангэрэл /Нийслэл/ 3 оноо - Б.Бямбадаваа /Дархан-Уул/ 3 оноо
2. Д.Индэръяабүд /Нийслэл/ 3 оноо - Б.Бат-Эрдэнэ /Нийслэл/ 3 оноо
3. Ч.Самбуудорж /Орхон/ 3 оноо - Э.Энх-Амгалан /Нийслэл/ 3 оноо
Эмэгтэй
1. Л.Мөнхзаяа /Нийслэл/ 3 оноо - Т.Мандах /Дархан-Уул/ 3 оноо
2. Г.Отгонтуяа /Нийслэл/ 3 оноо - Ч.Лхагвадулам /Хэнтий/ 3 оноо
3. С.Энхжин /Орхон/ 2 оноо – Ө.Уянга /Нийслэл/ 2.5 оноо
Тэмцээнийг швейцарь системээр явуулж байгаа бөгөөд Монголын шатрын холбооноос томилогдсон шүүгчдийн баг ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ