"Унаганууд"-ыг зогсоох хүндхэн даалгавар "Хангарьд"-д ноогдлоо
Улаанбаатар Дээд Сургуулийн баг МХБХ-ны футзалын лигт гурван жил дарааллан түрүүлсэнээр тэдний энэ амжилтыг ямар баг таслах вэ? гэсэн асуулт бусад клубуудын толгойны өвчин болоод байгаа. Тэгвэл энэ толгойны өвчинг анагаах эхний том оролдлогыг "Хангарьд" клуб хийхээр боллоо.
Өнгөрсөн жил "Унаганууд"-д ганц хожигдож мөнгөн медаль хүртсэн М.Отгонбаяр дасгалжуулагчийн шавь нар энэ улиралд тэдэнд хожигдохгүй байхад л "Пепси лиг"-т түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Улаан Үүд хотод "Кубок Горсовета" тэмцээнд оролцож буй "Унаганууд" тэмцээнээ дуусгаад тоглолтоосоо өмнө ирнэ. Өрсөлдөгч "Унаганууд" клуб богино хугацаанд өндөр түвшний томоохон тоглолтууд хийж буй нь "Хангарьд"-д давуу тал болж болох юм. Гэхдээ С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчаар удирдуулсан залуус "Дархан аварга" гэдгээ батлахыг хичээх нь дамжиггүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ