Б.Гангаамаа Антарктидаас Чилид иржээ

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа12 дугаар сарын 25-нд Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд амжилттай авиралт хийсэн.

Тэрбээр 2016 оны 12 дугаар сарын 30-нд Антарктидын Юнион Глетчер-ээс ИЛ-76 онгоцоор хөөрч Чилийн Пунта Аренас хотод хүрэлцэн ирсэн байна.

Юнион Глетчер-т цаг агаарын таагүй байдлаас болж 1-2 хоног эх газраас онгоц хүлээн авах боломжгүй байжээ. Учир нь, сүүлийн хэд хоног Юнион Глетчер-т цасан шуургатай, манан ихтэй байсан гэж уулын хөтөч, Оросын уулчин Александр Абрамов Юнион Глетчер-ээс мэдээлэв.

Энэ жил Винсон Массиф уулын оргилд хүн анх гарсны түүхт 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн өдрүүдэд МУГТ Б.Гангаамаа Винсон Массиф уулын оройд төрийн соёмбот далбаагаа мандуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ