Хүндийн өргөлтийн УАШТ эхэллээ

Их олимпийн жил 2016 оныг өндөр амжилттайгаар үдсэн спортын тамирчдын хувьд шинэ оны эхний УАШТ Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн тэмцээнээр эхэллээ. "Токио-2020" олимпид оролцох шигшээ багийг тодруулах учиртай тэмцээнүүд энэ оны буюу энэ сарын 3-наас 18-нд болох улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс тодруулах бөгөөд энэ өдрүүдэд хүндийг өргөлт, чөлөөт бөх, бокс, жүдо бөх, таеквондогийн УАШТ шил дараалан болох хуваарь гарсан байна.

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 3-4-нд Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордоны "А" зааланд 11:00 цагаас эхэлж байна. Уг тэмцээнд 16 байгуулагын 152 орчим тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Уг УАШТ-ий ерөнхий ивээн тэтгэгчээр Ц.Хас-Эрдэнэ захиралтай "Монгол жонш" компани ажиллаж байгаа бөгөөд төр засгаас шигшээ баг болон УАШТ-ийг анхаарахгүй байгаа энэ үед их спортыг ивээн тэтгэж буй нь бахдууштай. Мөн хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, “Есүүдийн Батууд” компани ажиллаж байгаа аж. Тэмцээний нээлтийн ажиллагаа 13:00 цагт болно.

Ч.Амартүвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ