ДБНХ-ноос 2016 оны 5 онцлох үйл явдлыг тодруулжээ
- Японы бөх Каори Ичо Зуны олимпийн “Рио-2016” наадмаас олимпийн 4 дэх алтан медалиа хүртэж дэлхийн чөлөөт бөхийн түүхийн шинэ өндөрлөгт гарсан. Олимпийн дэвжээнд өрсөлдөгчид нь шаргуу эсэргүүцэл үзүүлж байсан ч шувтаргын барилдаанд оросын бөх Валерия Коблова-Жолобовад хожигдож явсан ч сүүлчийн секундэд 2 оноо авч гайхамшгийг бүтээсэн. Тэрбээр дэлхийн 10 удаагийн аварга юм.
- Кубын бөх, дэлхийн 5 удаагийн аварга Михан Лопес 2015 онд ДАШТ-ний шувтаргын барилдаанд туркийн бөх Ризе Кайаллд ялагдсан дагаа нэхэж олимпийн дэвжээнд түүнийг хожиж олимпийн 3 дахь алтан медалиа хүртэж олимпийн наадмаас 3 алтан авсан 8 дахь бөх болон бөхийн түүхэнд мөнхөрч байна.
- Украиний дасгалжуулагч Валентин Каликийн шавь, АНУ-ын бөх Хэлэн Марулис Зуны олимпийн “Рио-2016” наадмын шувтаргын барилдаанд японы домогт бөх Саори Ёшидаг илүүрхэн ялж олимпийн наадмын алтан медалийг дуулиан шуугиантай хүртсэн. Түүний алтан медаль нь АНУ-ын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдаас олимпийн наадмаас авсан анхны алтан медаль болсноороо бүр ч их ач холбогдолтой болжээ.
- Оросын бөх, дэлхийн 3 удаагийн аварга Абдулрашид Садулаев “Рио-2016” наадмын дэвжээнээс алтан медаль хүртэхдээ нийтдээ 28 оноо авч шувтаргын барилдаанд өмнөх олимпийн наадмын аварга, азержайжаны бөх Шарип Шариповт л 1 оноо алджээ. Тийнхүү “оросын танк” гэдэг хүч нь зүгээр нэг нэр биш болохыг нотолжээ.
- Тунисийн эмэгтэй бөх Марва Амригийн 58 кг-ын жинд хүртсэн хүрэл медаль нь хар тивийн бөхчүүдээс олимпийн наадмаас хүртсэн анхны медаль гэдгээрээ түүхэн амжилт болжээ. Энэтхэгийн эмэгтэй бөхчүүдээс анхны хүрэл медалийг хүртсэн Сашик Маликийн амжилтыг Энэтхэг улсад бөхийн спорт өндөр хөгжсөн болоод тэр үү “түүхэн амжилт” гэж үнэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ