Оюутнуудад "Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв" үнэгүй үйлчилнэ

Монголд анх удаа Оюутанд зориулсан "Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв" байгуулж байна. Өнөөдөр АШУҮИС-д "Оюутны сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв"-ийг сугууль дээрээ байгуулж, нээлтээ хийжээ.

Уг төв нь оюутнууддаа үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд оюутнуудад зориулсан албан ёсны анхны "Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв" болж байгаа юм. Тус төвд анагаахын мэргэжлийн багш, сэтгэл засалч нар ажиллах юм байна. Цаашид энэхүү төвийг бусад их дээд сургуулиудад түгээн дэлгэрүүлэх, байгуулах зорилготой ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ