Хятадын клуб “Барселоны” тоглогчид 50 сая евро амлаж байна

Арда Туран (зүүн гар талаас)

Хятадын хөлбөмбөгийн “Гуанжоу Эвергранд” клуб“Барселон” клубийн хагас хамгаалагч Ард Тураныг авах бодолтой байгаа тухай “Tuttomercatoweb” сайтад мэдээлжээ.

Учрыг мэдэх хүний хэлснээр, хятадын багийн удирдлага туркийн хөлбөмбөгчинд 50 сая евро (52 сая ам. доллар)амласан гурван жилийн гэрээ санал болгосон байна.

Туран хятадын клубт очвол, Санкт-Петербургийн “Зенит” багийн довтлогч Халктай нэг клубийнх болно. “Гуанжоу” клубийг оросын энэ багийн ерөнхий дасгалжуулагч байсанАндре Виллаш-Боаш оросын тэргүүлдэг юм.

Түрүүнд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хятадын “Хэбэй Форчун” клубийн Эсекиэль Лавессийг дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчнөөр тодруулжээ. Тэр долоо хоногт 577 мянган еврогийн (620 мянган ам. доллар) цалин авдаг байна. Харин Мадридын “Реал” клубийн довтлогч Криштиану Роналду долоо хоногт 427 мянган евро (460 мянган ам. доллар), “Барселоны” довтлогч Лионель Месси 316 мянган евро (338,5 мянган ам. доллар) авдаг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ