Ц.Хашчулуун “FINAL 2016” тэмцээний ялагч боллоо

“Алтан хүү” клубээс зохион байгуулсан чансаа өндөр даамчдын “Final 2016” тэмцээн таван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Энэ онд блиц, рапид, 64 буудалт даамын төрлүүдээр улсын аварга цолыг хүртсэн ДДХМ Ц.Хашчулуун оны төгсгөлийн тэмцээнд боломжит 26 онооноос 19-ийг авсан амжилтаар тэргүүллээ.

Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэгийн хувьд эхний өдрөөс тэргүүлж явсан ч сүүлийн долоон тавилынхаа зургаад нь өрсөлдөгч нартайгаа оноо хувааж, 18 оноогоор удааллаа. Хүрэл медалийг ДДХМ Ц.Отгонбилэг мөн 18 оноогоор хүртэж, их мастер Р.Манлай, Г.Ганжаргал нар “айрагдсан” юм. Тэмцээнд оролцсон тамирчид 40-350 мянган төгрөгийн шагнал хүртсэн юм.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ