Бодибилдинг, фитнессчид ганзага дүүрэн иржээ

Тайландын Бангкок хотноо болсон Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид өндөр амжилттай оролцоод иржээ. Дэлхийн 59 орны 600 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг 16 тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож, 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ. Манай тамирчид энэ удаагийн тэмцээнд бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдсөн аж. Энэ удаагийн ДАШТ-д шүүгчээр Монголын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар ажилласан байна.

Монголын бодибилдинг, фитнессийн холбоо ирэх онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах юм. Анх удаа Монголд зохион байгуулагдах, 60 орны тамирчид оролцох тус тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 3-9-ний өдөр болно.

Алтан медаль:

  • Г.Угалзцэцэг/Эм, атлетик-бие бялдар ангилал/
  • Б.Бадамсүрэн /Эм,атлетик-бие бялдар ангилал/
  • А.Ичинноров /Эмэгтэйчүүдийн фитнесс ангилал/

Мөнгөн медаль

  • Н.Чинзориг /Эр, залуучууд ангилал/
  • Түвшинбаяр /Эр, модел ангилал/

Хүрэл медаль

  • Б.Бадамсүрэн /Эм, фитнесс/
  • Л.Саруулбат /Эр, Бодибилдинг, 70 кг/
  • Г.Жамц /Эр, Бодибилдинг, 75 кг/
  • Дуламрагчаа /Эр, мастер ангилал/

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ