Дээд, доод лигийн аваргууд футзаланд хүч үзлээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Футзалын УАШТ-ны хагас шигшээн хоёр тоглолт өчигдөр явагдаж өндөрлөлөө.

Аваргын төлөө тоглох эхний баг "Атлетик 220" болоод байсан бол шигшээд шалгарах нэг эрхийн төлөө "Хүрхрээ" үндэсний дээд лигийн аварга "Эрчим", "Хүрхрээ" нэгдүгээр лигийн аварга "Гоёо" клубууд өрсөлдсөн. "Эрчим" клубын шилдэг тоглогчдын нэг М.Төгөлдөр эхний хагасын 3, 4 дэх минутад гоол оруулан, дээд лигийн аваргууд тэргүүллийг гартаа аваад эхэлсэн. Гэвч Ц.Бат-Оргил, А.Хонгорзул, Т.Мөнхсүлд нарын гоолоор "Гоёо" эргэн ирэлт хийж, 3:2-оор тэргүүллийг өөрсдийн мэдэлд шилжүүлав. Гэхдээ шийдвэрлэх мөчид "Эрчим" клубын ахлагч Г.Билгүүн алсын зайнаас гоол оруулан эхний хагас 3:3-аар өндөрлөв. Багууд шийдвэрлэх үед тун хянамгай тоглолтыг үзүүлэн, үндсэн цаг тэнцээгээр өндөрлөхөд ойртсон мөчид "Гоёо" клубын мэргэн бууч Т.Мөнхсүлд шийдвэрлэх нэгэн гоолыг оруулсанаар, доод лигийн аваргууд, дээд лигийн аваргуудыг футзалын УАШТ-нд буулган авлаа.

Дараагийн тоглолт:

Баасан гарагт: 10:00 цагаас Бумаасанаа - Эрчим

Баасан гарагт: 11:30 цагаас Атлетик 220 - Гоёо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ