Усэйн Болт оны шилдэг тамирчин болов
Олимпийн есөн удаагийн аварга Усэйн Болт Олон улсын хөнгөн атлетикийн шийдвэрээр оны шилдэг тамирчин болжээ.
Ямайкийн тамирчин хөгжөөн дэмжигчиддээ хандан, дэмжиж байдагт нь тэдэнд талархал илэрхийлсэн байна. Тамирчин ирэх жилд ч уралдаан тэмцээнд оролцоно гэдгээ тэдэнд батлан илэрхийлжээ.
Хөнгөн атлетикийн хамгийн нэр хүндтэй энэ шагналд олимпийн дөрвөн удаагийн аварга, британийн Мо Фарах, өмнөд африкийн Вайда ван Никерс нар бас өрсөлдсөн байна. Риогийн олимпийн наадмаастэд алтан медаль хүртсэн юм.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд Бразилийн олимпийн наадмын аварга, этиопийн гүйгч Алмаз Аяна түрүүлсэн билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ