Өнөөдөр 1 алт, 2 хүрэл медаль хүртлээ

Японы Токио хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.

Манай тамирчдаас зодоглосон бөхчүүдээс нэг алт, хоёр хүрэл медальтан тодорлоо. Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа мөнгөн медалийн төлөө Японы Ёошида Цүкасатай барилдан ялагдсан ч хүрлийн төлөөх барилдаанд Францын Р.Хэлэнийг яллаа. Манай бөх жингээ тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлсэн. Улмаар Тайланд, Японы бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн юм.

Токиогийн "Их дуулга" тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Батгэрэл, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д М.Даваасүрэн, 70 кг-д М.Баяртуул нар барилдах юм.

Ийнхүү өнөөөр эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг алт, 57 кг-д Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх нар хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин шагналт V байранд орлоо.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ