М.Уранцэцэг ”Их дуулга”-ын аварга боллоо

Японы Токио хотноо жүдо бөхийн бага дэлхийн аварга гэггддэг "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болж, манай таван бөх зодоглосноос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг "Их дуулга"-ын аварга боллоо. Тэрээр хагас шигшээд Японы Тонаки Фүна, шигшээ барилдаанд БНСУ-ын бөх Жон Бо-Кюүныг торгуулиар ялсан юм. М.Уранцэцэг эхний тойрогт Чилийн Мэри Диг ялсан бол хэсгийн аваргын төлөө Солонгосын Кан Юү Жоныг давсан юм.

Казахстан улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож буй олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг энэ жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд“Рио-2016” олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, хүрэл медальт Японы А.Кондод дийлдэн, V байрт шалгарлаа.

Жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнд 46 орны 337 /Эрэгтэй 193, эмэгтэй 144/ жүдоч оролцож байна.

Ийнхүү 2014 онд Бакугийн "Их дуулга"-д түрүүлж байсан М.Уранцэцэг өнөөдөр Токиогийн "Их дуулга"-д алт хүртсэн анхны монгол жүдоч боллоо.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ