Манай баг унгарын “Шепели” клубийг буулган авчээ
Украин улсын Харьков хотын “Локомотив” спортын цогцолборт эрэгтэй чөлөөт бөхийн клубүүдийн ДАШТ хоёр өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд манай улсаас “Арслан” болон “Харгант-Цамхаг” клубүүдийн хамтарсан баг “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга, “Харгант-Цамхаг” клубийн дасгалжуулагч Ж.Дандар нарын удирдлага дор оролцож 4 халз барилдаан хийж тус бүр хоёр ялалт, ялагдал хүлээж ҮII байр эзэллээ. Шүүгчээр олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү оролцжээ.
Олимпийн хоёр аварга бүхий АНУ-ын “Титан Меркурий” клуб шувтаргын барилдаанд ираны “Бимех Рази” клубийг 4:3 харьцаагаар хожиж алтан медаль хүртэж хүрэл медалийн төлөө барилдаанд украиний “Харьков” баг армяны багийг 6:2 онооны харьцаагаар хожжээ.
Тэмцээний дүн
- “Титан Меркурий” клуб (АНУ)
- “Бимех Рази” клуб (Иран)
- “Харьков” баг (Украин)
- Армяны баг
- Гүржийн баг
- “Сетареган” клуб (Иран)
- Монголын баг
- “Шепели” клуб (Унгар)
- “ЦСКА” клуб (Украин)
- Туркийн баг
- Беларуссын баг
- Киргизийн баг
ҮII байрын төлөөх барилдаан
Монголын баг – Унгарын “Шепели” клуб 5:3 /23 - 13/
57 кг З.Занабазар – И.Алихажагян, 4:5
61 кг С.Билгүүн –
СЭТГЭГДЭЛ БИЧИХ