Оны шилдэгт гадны иргэншилтэй легионериуд нэр дэвшиж байна
Оны шилдэг болон "Бэлгэдлийн 11"-т гурван хаалгач нэр дэвшиж байгаагийн нэг нь "Эрчим" клубийн хаалгач Б.Ариунболд билээ. Клубийнхээ төдийгүй Монголын шигшээ багийн гарааны хаалгач тэрбээр энэ онд багтайгаа хамт "Хүрхрээ" үндэсний дээд лигийн цомыг өргөж, өөрөө лигийн шилдэг хаалгачийн шагналыг авсан.
Б.Ариунболд "Хүрхрээ" үндэсний дээд лигийн 12 тоглолтод оролцохдоо долоод нь хаалгандаа гоол алдаагүйгээр барахгүй шигшээ багийн хамтаар зургаан тоглолт хийж хоёрт нь хаалгаа хуурай манажээ. Хэрэв та бүхэн түүнд болон оны шилдэгт нэр дэвшигч шилдэг хөлбөмбөгчдөд санал өгөхийг хүсвэл the-mff.mn сайтын ==>> http://the-mff.mn/posts/%E2%80%9C%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D0%BD-%D0%B1%D3%A9%D0%BC%D0%B1%D3%A9%D0%B3%E2%80%9D-%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%8D%D0%B7%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9%D0%B3-%D1%85%D0%B0%D0%BC%D1%82%D0%B4%D0%B0%D0%B0-%D1%82%D0%BE%D0%B4%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D1%86%D0%B3%D0%B0%D0%B0%D1%8F дараах линкээр орно уу.
Нэр: Б.Ариунболд
Дугаар • 1
Клуб • ЭРЧИМ
Төрсөн огноо • 1990.04.03
- - - - - - - - - - -
Хүрхрээ Дээд Лигийн тоглолт • 12
Гоол алдаагүй тоглолт • 7
Шигшээ багийн тоглолт • 6
Гоол алдаагүй тоглолт • 2
Холбооны цомын тоглолт • 1
"Алтан бөмбөг" ёслолын ажиллагаанд энэ жилээс гадны иргэншилтэй легионерь тоглогчид нэр дэвшиж байгаагаараа онцлогтой болж байна.
"Хүрхрээ" үндэсний дээд лигийн 10 багийн зургаа нь хаалгачийн байрлал дээрээ легионерь тоглуулдагийн нэг нь "Дэрэн" клуб. Тэд энэ улиралд Серби хаалгач Александар Маринковичийг эгнээндээ элсүүлж, "Холбооны цом"-ын мөнгөн медалийг хүртэж, "Хүрхрээ" үндэсний дээд лигийн тавдугаар байрт орсон.
Александар Маринкович "Хүрхрээ" үндэсний дээд лигийн 18 тоглолтод бүгдэд нь оролцохдоо дөрвөн тоглолтод хаалгандаа гоол алдаагүй. Хэдий энэ тоо бага сонсогдож байж болох ч Серби хаалгач улиралын турш 27 гоол хаалгандаа алдсан нь дээд лигийн хаалгач нараас дөрөвт орох үзүүлэлт. Мөн "Холбооны цом"-ын 4 тоглолтын хоёрт нь хаалгаа хуурай манан, торгуулийн цохилтоор ялагч шийдвэрлэх үед чухал чухал хаалтуудыг хийж багаа финалд хөтөлсөн. Хэрэв та А.Маринкович болон "Бэлгэдлийн 11"-т нэр дэвшсэн тоглогчдод санал өгөхийг хүсвэл http://the-mff.mn/ сайтын ==>> http://the-mff.mn/posts/%E2%80%9C%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D0%BD-%D0%B1%D3%A9%D0%BC%D0%B1%D3%A9%D0%B3%E2%80%9D-%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%8D%D0%B7%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9%D0%B3-%D1%85%D0%B0%D0%BC%D1%82%D0%B4%D0%B0%D0%B0-%D1%82%D0%BE%D0%B4%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D1%86%D0%B3%D0%B0%D0%B0%D1%8F линкээр орно уу.
АЛЕКСАНДАР МАРИНКОВИЧ
Дугаар • 1
Клуб • ДЭРЭН
Төрсөн огноо • 1989.05.04
Иргэншил • СЕРБИ
- - - - - - - - - - -
Хүрхрээ Дээд Лигийн тоглолт • 18
Гоол алдаагүй тоглолт • 4
Холбооны цомын тоглолт • 4
Гоол алдаагүй тоглолт • 2
СЭТГЭГДЭЛ БИЧИХ