Роналду амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд 3 сая евро хандивласан гэнэ

Португалын нэрт хөлбөмбөгчин 11 дүгээр сарын 29-нд нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн бразилын "Шапекоэнсе" клубийн хөлбөмөгчдийн гэр бүлд гурван сая евро хандивлажээ. Гэхдээ үүнийг албан ёсоор нотлосон мэдээ байхгүй байна.

Амь үрэгдсэн хөлбөмбөгчдийн төрөл төрөгсдөд ихээхэн хандив өргөсөн тухай Talkingbawe порталд бичжээ. Гэвч Роналду өөрөө энэ тухай нийтэд ямар ч мэдэгдэл хийгээгүйг “Australian Network News” порталын сэтгүүлчид дурдаж байна. Роналду хандив өгсөн тухай мэдээг түүний төлөөлөгчид бас тайлбарлахгүй байгаа ажээ.

Гэсэн ч мадридын “Реал” клубийн довтлогч "Шапекоэнсе" клубийн амь үрэгдсэн хөлбөмбөгчдийн төрөл төрөгсдөд өөрийн фейсбүүкээр эмгэнэл илэрхийлсэн байна.

Бразилын хөлбөмбөгчдийн сууж явсан нисэхийн “Ламиа” компанийн нисэх онгоц Боливийн Санта-Крус-де-лаСьерра” хотоос Колумбийн Медельина хот руу нисч байжээ. "Шапекоэнсе" клубийн хөлбөмбөгчид Өмнөд Америкийн цомын төлөө шувтаргын анхны тоглолтод "Атлетико Насьональ" багтай тоглох байсан юм. Нисэх онгоц Рионегро суурингийн ойролцоо ууланд унасан байна.

Нисэх онгоцонд нийтдээ 77 хүн явжээ. Сүүлчийн мэдээгээр, 6 хүн амьд гарчээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ