Манай баг “Б” хэсэгт оржээ
Украин улсын Харьков хотын “Локомотив” спортын цогцолборт өнөөдөр эхэлж байгаа эрэгтэй чөлөөт бөхийн клубүүдийн ДАШТ-ний сугалаа гарчээ.
“А” хэсэгт Украины “ЦСКА” баг, АНУ-ын “Титан Меркурий” баг, Гүрж,
“Б” хэсэгт Украины “Здоровье” баг, Монгол, Беларусь,
“С” хэсэгт Ираны“Бимех Рази” баг, Унгарын Шепели” , Киргиз,
“Д” хэсэгт Ираны “Сетереган” баг, Армян, Туркийн багууд таарчээ.
“Арслан” болон “Харгант-Цамхаг” клубүүдийн хамтарсан баг энэ саоын 28-нд тэмцээнийг зорьсон юм. Украин, Иран улс нь тэмцээнийг зохион байгуулагчдын хувьд тус бүр 2 баг оролцуулна. Тэмцээн эрэгтэй чөлөөт бөхийн 8 жингээр явагдана. Баг тус бүр үндсэн 8 бөхтэй байх ба сэлгээний 4 бөхтэй байж болно. Мөн баг бүрт 2 хүртэлх тооны гадаадын бөх байж болох юм байна.
Тэмцээнд нэгдүгээр байр эзлэсэн багийг 25, хоёрдугаар байр эзлэсэн багийг 15, гуравдугаар эзлэсэн багийг 10 мянга ам.доллараар урамшуулах юм байна.
Тэмцээний эхний өдөр хэсгүүдийн барилдаан, хоёр дахь өдөр шагналт байруудын төлөөх барилдаан болно.
Өнгөрсөн жилийн тэмцээнд “Хасу-Мегастарс” клубын баг оролцож 15 багаас ҮIII байранд орж байсан.
Энэ жил оролцох багийн бүрэлдэхүүн
57 кг Занданбудын Занабазар, “Арслан” клуб
61 кг Сармандахын Билгүүн, “Арслан” клуб
65 кг Хуягбаатарын Хишигбат, “Арслан” клуб
70 кг Даваацэрэнгийн Хатанбаатар, “Арслан” клуб“
74 кг Батчулууны Анхбаяр, “Харгант-Цамхаг” клуб
86 кг Төмөрбатын Мөнгөншагай, “Харгант-Цамхаг” клуб
97 кг Өлзийсайханы Батзул, “Хангант цамхаг"
125 кг Нацагсүрэнгийн Золбоо, “Харгант-Цамхаг” клуб
Багийн ахлагч: "Арслан" клубын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ
Дасгалжуулагчид: “Арслан” клубын дасгалжуулагч Бямбажавын Баттулга, “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч Жамсрангийн Дандар
Шүүгч: олон улсын шүүгч Цэдэвийн Цэрэнхүү
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ