Карлсен, Карякин нарын арванхоёр дахь өрөг хайнцав

Дэлхийн шатрын аваргын төлөө норвегийн Магнус Карлсен, оросын Сергей Карякин нарын 12 дахь өрөг хайнцжээ. Тийнхүү оноо 6:6 болсныг телевизийн “Россия 24” сувгаар мэдээлсэн байна.

Одоогийн аваргатай тоглож, хайнцсан нь ихээс их амжилт. Гэвч би хүрсэн амжилтдаа сэтгэл тайвшрах бодолгүй байна, ялахын тулд зүйл бүрээр мэрийх болно гэж оросын их мастер мэдэгджээ.

Одоо аварга шалгаруулах тэмцээний дүрмээр, өрсөлдөгчид арваннэгдүгээр сарын 30-нд тай-брейк (богиносгосон цагаар тоглодог өрөг) тоглоно.

Дэлхийн шатрын аваргын төлөө 55 дахь тэмцээн арваннэгдүгээр сарын 11-нээс 30-нд Нью-Йорк хотод болж байгаа юм. Ялагч нь 6,5 оноо авах ёстой. Шагналын сан нь 1 сая доллар бөгөөд түрүүлсэн хүн нь энэ мөнгөний 60%, ялагдсан нь 40%-ийг авах юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ