МДХ-ны Ерөнхийлөгч Ж.Батзандан ажлаа тайлагнав
Монголын Дугуйн холбооны ээлжит Их Хурал боллоо. Энэ удаагийн Их Хурлаар Дугуйн холбоо сүүлийн жилүүдэд хийсэн ажлуудаа дүгнэж, цаашдын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Мөн энэ үеэр МДХ-ны Ерөнхийлөгч Ж.Батзандан нийт багш тамирчид, дэмжиж ажилладаг байгууллагуудад талархал илэрхийлээд, өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлаа тайлагнав.
Ажлын тайлангаас цухас дурдвал,Монголын Дугуйн холбоо нь 2013 онд 16 тэмцээн, 2014 онд 26 тэмцээн, 2015 онд 29 тэмцээн зохион байгуулж энэ 33 тэмцээн зохион байгуулан ажиллаж байна. Гадаад улсад зохион байгуулсан арга хэмжээний хувьд 2013 онд 7 тэмцээнд оролцсон бол 2014 онд 10, 2015 онд 12, 2016 онд 5 тэмцээнд амжилттай оролцжээ. Дугуйн холбооны салбар холбоо клубүүд 2014 онд 16 байсан бол 2015 онд 27 болтлоо өргөжиж,энэ онд шинээр СБД-ийн Өсвөр үеийн шигшээ баг мөн АНУ дахь Монгол дугуйчдын холбоо байгуулагдсан нь дугуйн спорт хэрхэн хурдацтай хөгжиж байгаагийн илрэл юм.
2013-2016 онуудад спортын дэд мастер 22, Спортын мастер 9, ОУХМастер 5 төрж Монголын дугуйн спортын 60 жилийн түүхэн дэхь анхны эмэгтэй Азийн аваргаар 2013 онд Т.Энхжаргал боллоо. Мөн анхны Залуучуудын Азийн аваргаар 2016 онд Б.Марал-Эрдэнэ болсон нь Монголын дугуй спортын чансаа өсөж байгааг харуулж байна.
Хамгийн сүүлдШвейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяралтан медаль хүртэжМонголын дугуйн спортын түүхэн дэх Дэлхийн аварга цолыг хүртсэн анхны тамирчин болсноор бидний амжилтууд буухиалсаар байна хэмээн МДХ-ны Ерөнхийлөгч Ж.Батзандан хэллээ.
Ж.Батзандан гишүүн Дугуйн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ дугуйн зам байгуулахад чухалчлан анхаарчажилласны үр дүнд Нарны замын дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэнд, Бэлхи-Сэлбийн дугуйн зам, Дүнжингараваас Амгалан орох дугуйн зам, 10 дугаар хорооллын далангийн зам, Сонсголонгын дугуйн зам,19-р хорооллоос Маршалын шулуун хүртэлх дугуйн зам, 7 буудал- Шарга морьтын дугуйн зам, Хүй 7 худагын дугуйн замууд тавигдсан бол хөдөө орон нутагт Эрдэнэт, Баянхонгор аймгуудад дугуйн зам тавигджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ