МЧБХ-ны Удирдах зөвлөл хуралджээ
Энэ сарын 19-нд Их хурлаа хийхээр цугласан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны Удирдах зөвлөл арваннэгдүгээр сарын 23-нд хуралджээ.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:
МЧБХ-ны дүрмийн тѳсѳлтэй танилцаж, санал оруулж хэлэлцлээ.
МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэв.
Дэлхийн бѳхийн холбооноос МЧБХ-нд ноогдуулсан 50,000 CHF- ийн торгуулийг одоо байгаа Удирдах зѳвлѳлийн гишүүд 10 хоногийн дотор тѳлж барагдуулахаар шийдвэрлэв.
Унгар улсын Будапешт хотод 2016 оны 12 дугаар сарын 09-12-нд зохиогдох Олимпийн бус жингийн ДАШТ-нд оролцох баг бүрэлдэхүүнийг хэлэлцэж батлав. Багийн даргаар МЧБХ-ны УЗ-ын гишүүн, "Хасу Мегаватт" компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, албаны тѳлѳѳлѳгчѳѳр Н.Дүгэрсүрэн, дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, тамирчнаар ОУХМ Т.Түвшинтулга, Б.Батзориг, Д.Отгонцэцэг, Б.Шоовдор нарыг баталлаа. Мѳн дээрх тамирчдын дасгалжуулагчид болох Д.Батням, О.Пүрэвбаатар, Ц.Баярсайхан, П.Чулуунбаатар нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн байна.
МЧБХ-ны ерѳнхий нарийн бичгийн дарга О.Баянмѳнх эрүүл мэндийн байдлаас шалтгаалан албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, ѳѳрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн ѳгѳх хүсэлт гаргасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чѳлѳѳлж, УЗ-ийн гишүүдийн шийдвэрээр МЧБХ-ны шинэ ерѳнхийлѳгчийг томилогдох хүртэл МЧБХ-ныерѳнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаярыг томилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ