Норвегийн шатарчин арав дахь өрөгт хожив

Норвегийн их мастер Магнус Карлсен дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээний арав дахь өрөгт Оросын их мастер Сергей Карякиныг хожив гэж Чемпаионтат.comпорталд бичжээ.

Нью-Йоркт болж байгаа энэ тэмцээний арав дахь өрөг зургаан цаг гаруй үргэлжилсэн байна. Өрөг 75 дахь нүүдэлдээ дуусчээ. Хараар наадсан Карякин хожигдсоноо хүлээснээр, оноо 5:5 болсон байна.

Дараачийн өргийг арваннэгдүгээр арын 26-ны бямба гарагт тоглоно. Дэлхийн аваргын титмийн эзэн 12 өргийн дараа тодорно. Ялагч 6,5 оноо авах ёстой.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ