Оросын шатарчин Карякин найм дахь өрөгт хожив
Оросын Сергей Карякиндэлхийн шатрын аваргын төлөө тэмцээний найм дахь өрөгт Норвегийн Магнус Карлсеныг хожжээ. “Спорт-Экспресс” сонины мягмар гарагийн дугаарт ингэж бичсэн байна.
Өрөг даваа гарагт болж, таван цаг гаруй үргэлжилжээ. Дэлхийн шатрын одоогийн аварга 53 дахь нүүдэлдээ ялагдсанаа хүлээсэн байна. Тийнхүү оноо 4,5:3,5-ын харьцаатай болж, оросын шатарчин хошуучилж байна.
Карлсен тоглолт дууссаны дараа заавал хийдэг хэвлэлийн хуралд оролцохоос татгалзжээ. Тэр Оросын шатарчныг орж ирэхийг хүлээлгүйгээр хурлын танхимаас гарч явсан байна. Тэмцээний дүрмийн дагуу, сэтгүүлчидтэй уулзахаас татгалзсанаар шатарчин шагналынхаа 10 хувийн хэмжээтэй торгууль төлж мэдэхийг хэвлэлд дурджээ.
Өмнөх долоон өрөгт шатарчид хайнцсан юм.Ес дэх өргийг 11 дүгээр сарын 23-ны лхагва гарагт буюу өнөөдөр тоглоно. Оросын шатарчин цагаанаар наадна.
11 дүгээр сарын 11-30-нд Нью-Йоркт болох дэлхийн шатрын аваргын төлөө 55 дахь тэмцээнд 12 өрөг тоглох юм. Түрүүлэх шатарчин 6,5 оноо авах ёстой. Шагналын сан нь 1 сая ам. доллар бөгөөд түрүүлсэн ньэ нэ мөнгөний 60 хувь, хожигдсон нь 40 хувийг авна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ