Б.Будаевын нэрэмжит тэмцээнээс 14 медаль авчээ

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын “Дружба” цогцолборт насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, ахмадын дэлхийн аварга, европийн болон Азийн аврага, Дэлхийн цомын тэмцээний аварга, ЗХУ-ын болон ОХУ-ын 4 удаагийн аварга, ЗХУ болон Буриадын Гавьяат тамирчин Б.Будаевийн нэрэмжит олон улсын залуучуудын 24 дэх удаагийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

23 хүртэлх насны залуучуудын дунд 52, 57, 61, 65, 70, 74, 86, 97 кг-ын жингүүдэд ангиллаар болсон тус тэмцээний хоёр дахь өдөр 97 кг-ын жинд “Аварга” ахлах сургуулийн бөх Болдбаатарын Одсүрэн алт, “Аварга” ахлах сургуулийн бөх Чинбатын Алтангэрэл мөнгө, 86 кг-ын жинд “Аварга” ахлах сургуулийн бөх Ганбаатарын Ганхуяг мөнгө, 125 кг-ын жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, 50 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубийн бөх Нармандахын Насанбуян хүрэл, 60 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубийн бөх Алтансувдын Мөнх-Эрдэнэ хүрэл, 125 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубийн бөхын бөх Жаргалсайханы Бат-Оргил хүрэл медаль тус тус хүртжээ.

Энэ тэмцээнээс манай бөхчүүд алт 4, мөнгө, хүрэл тус бүр 5, нийт 14 медаль авчээ.

Тэмцээнд “Харгант-Цамхаг” клубийн дасгалжуулагч Ж.Дандар, “Арслан” клубын дасгалжуулагч Б.Энхтүвшин, “Аварга” биеийн тамирийн дээд сургуулийн багш-дасгалжуулагч Л.Урианхай, “Дархан-Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч Г.Амархүү нар дасгалжуулагчаар оролцжээ. Олон улсын шүүгч Г.Амархүү шүүгчээр ажиллажээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ