Эхний өдөр манай гурван бөх түрүүлжээ

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, ахмадын дэлхийн аварга, европын болон Азийн аврага, Дэлхийн цомын тэмцээний аварга, ЗХУ-ын болон ОХУ-ын 4 удаагийн аварга, ЗХУ болон Буриадын Гавьяат тамирчин Б.Будаевийн нэрэмжит олон улсын залуучуудын 24 дэх удаагийн тэмцээн эхэлжээ.

Эхний өдөр 4 жингийн барилдаан болж “Арслан” клубын бөх Занданбудын Занабазар 55 кг-ын жинд, Тулгын Төмөр-Очир 60 кг-ын жинд, Батсуурийн Отгонбаяр 74 кг-ын жинд алт, Занданбудын Сумьяабазар 74 кг-ын жинд мөнгө, “Алдар” спорт хорооны бөх Ганхуягийн Ханбүргэд 66 кг-ын жинд мөнгө, 74 кг-ын жинд Бат-Эрдэнийн Бямбадорж хүрэл медаль хүртжээ.

Өнөөдөр 4 жингийн барилдаан болно.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ