Монгол хүүхдүүд 23 цом хүртлээ
Арабын нэгдсэн Эмират улсад урьд шөнө өндөрлөсөн Цээж бодолт, соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээнээс монгол хүүхдүүд 23 цом хүртэж, бахдам амжилт үзүүллээ. "Тояа" академийн 55 сурагч, есөн багшийн хамт энэ тэмцээнд зургаан ангилалд өрсөлдсөн байна.
Тэмцээний дүн гарахад нэг их аварга, нэг аварга, таван алтан цом, 16 мөнгөн цомын эзэн нь монгол хүүхдүүд болжээ. Одоо Intermediate A, B, higher A гэсэн ангиллын дүн хараахан гараагүй байна.
Зургаагаас доош насны ангилал
АВАРГА: А.Ангараг 5 нас
АЛТАН ЦОМ: П.Бат-Эрдэнэ 6 нас
Долоогоос дээш насны ангилал:
ИХ АВАРГА : Б.Номуударь 8 нас
АЛТАН ЦОМ: М.Төгсцогт 10 нас, Б.Энхсаруул 10 нас
МӨНГӨН ЦОМ: М.Наранбаатар 8 нас
Анхан шат А
АЛТАН ЦОМ: М.Энх-Алдар 7 нас
МӨНГӨН ЦОМ: М.Энх-Алдар 7 нас, Г.Инжир 7 нас, Х.Мөнх-Очир, П.Жаргалсайхан 7 нас, Б.Сэмжаан 11 нас, П.Дарь-Эрдэнэ, М.Чинхүслэн, Ө.Ану, Т.Мөнхтөр 13 нас, Б.Цолмонсүрэн 8 нас, О.Номин-Эрдэнэ
Анхан шат B
АЛТАН ЦОМ: Ц.Тэмүүлэн 9 нас, А.Аззаяа 12 нас
МӨНГӨ ЦОМ:Г.Болор 8 нас, Д.Баясгалан 7 нас, Х.Ирмүүн 8 нас
СЭТГЭГДЭЛ БИЧИХ