Аварга шалгаруулах тэмцээн: Дахин хайнцав
Дэлхийн шатрын аваргын төлөө тэмцээний хоёр дахь өрөгт оросын Сергей Карякин, норвегийн их мастер Магнус Карлсен нар дахин хайнцав.Тийнхүү Нью-Йорк хотноо болж байгаа тэмцээний оноо 1:1 харьцаатай болжээ. Тэмцээний 12 өргийн гурав дахь өргийг 11 дүгээр сарын 14-ний даваа гарагт тоглоно. Энэ өрөгт Карлсен цагаанаар наадах юм. Тэмцээний туршид хоёр шатарчин сэргээшийн, түүний дотор мельдонийн шинжилгээ өгөхийг хэвлэлд дурджээ.
Хэрвээ 12 өргийн дараа оноо тэнцвэл, цагийн богиносгосон хяналттай өрөг – тай-брейк тоглоно. Шаардлагатай бол дараа нь “блиц” өрөг, бас сүүлд нь "армаггедон” өрөг (мини-тоглолт, энд цагаан нь хожих ёстой. Учир нь цагаанаар наадах хүн таван минут, эсрэг тоглогч нь дөрвөн минуттай байх юм) тоглуулна. Хэрвээ тай-брейк өрөг тоглуулбал, энэ өргийг Карлсены төрсөн өдөр – 11 дүгээр сарын 30-нд тоглоно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ