Карякин, Карлсен нар эхний өрөгтөө хайнцав
Оросын их мастер Сергей Карякин манай гарагийн шатрын аваргын төлөө дэлхийн одоогийн аварга Норвегийн Магнус Карлсентай тоглосон эхний өрөгт хайнцжээ. “Р-Спорт” сайтад ингэж бичсэн байна.
Карякины хараар наадсан энэ өрөг 43 дахь нүүдэлдээ хайнцжээ. Тийнхүү өрсөлдөгчид тус бүр хагас оноотой болов. Хоёр дахь өргийг энэ бямба гарагт тоглох юм.
Дэлхийн аваргын цолын төлөө 12 өрөгтэй энэ тэмцээн 11 дүгээр сарын 11-нээс 30-нд Нью-Йоркт болох юм. Шагналын сан нь 1 сая ам. доллар бөгөөд түрүүлсэн нь энэ мөнгөний 60 хувь, ялагдсан нь 40 хувийг авах ажээ.
АНУ-ын төрийн департамент хориг арга хэмжээний жагсаалтад орсон Олон улсын шатрын холбооны (ФИДЕ) ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг аваргын төлөө тэмцээний нээлтэд оролцуулахаас татгалзсан нь лхагва гарагт тодорхой болжээ. ФИДЕ-гийн албан ёсны арга хэмжээнд Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков оролцож байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ