МЧБХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэнэ
Монголын чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хурал 2016 оны арван нэгдүгээр сарын 19-ний өдөр болох тул тус холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэнэ. Нэр дэвшигч нь 2016 оны арван нэгдүгээр сарын 16-ны дотор МЧБХ-ны цахим шуудангаар юм уу биечлэн ирж бүртгүүлнэ.
- ЧБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч нь :
- Нийгэмд тодорхой нэр хүндтэй
- Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх эрмэлзэлтэй
- Гадаад хэлний мэдлэгтэй
- Санхүүжилттэй холбоотой харилцааг зохицуулах чадвартай
- Баг хамт олныг бодлогын түвшинд удирдан зохион байгуулах чадвартай
- Монгол улсын иргэн байна.
/Ерөнхийлөгчид нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Нэр дэвшигчийн бүртгэлийн хуудас олгоно./
ХУРАЛД ОРОЛЦОХ ТӨЛӨӨЛӨГЧИД
МЧБХ-ны өргөтгөсөн хурал 2016 оны арван нэгдүгээр сарын 19-ний өдөр болно. Тус хуралд Холбооны ерөнхийлөгч, Хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид, зөвлөлүүдийн гишүүд, холбооны аппарат, Гавъяат дасгалжуулагч, Гавъяат тамирчид төлөөлөгчөөр оролцоно.
Хуралд аймаг тус бүрээс 1 төлөөлөгч, Спорт хороод, Нийслэл, дүүргийн спорт хороо, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, Мэргэжлийн сургалттай биеийн тамир,спортын дунд сургууль, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургууль, Биеийн тамирын их дээд сургууль, оюутны шигшээ баг, спорт клуб тус бүрээс 1 хүн төлөөлөгчөөр оролцоно. /Жич: Сүүлийн 3 жилд УАШТ-нд оролцсон, албан ёсны гэрчилгээ, зөвшөөрөлтэй байх/.
Мандатыг арван нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд МЧБХ-нд бүртгэж олгоно (1 хувь гэрэл зурагтай ирнэ). Хурал болох байрыг жич зарлана. Хуралд иргэний үнэмлэхтэй ирнэ.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Спортын төв ордон, 305 тоот
E-mail хаяг: Mgl @fila-wrestling.com
Утас: 11-314976, 86001520
Факс: 11-315408
СЭТГЭГДЭЛ БИЧИХ