Оюун ухаанаараа Монгол тэргүүлж байна

АНУ-ын Лас Вегас хотноо 4 жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимп нь 3 өдөр үргэлжлэх ба 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр өрсөлдөж байна.

10 төрлийн (2 өдөр) дараах байдлаар 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл медаль буюу нийт 15 медалийн болзол хангаснаар Монголын шигшээ баг бусад улс орноо тэргүүлж байна.

Маргааш сүүлийн өдөр!

Өнөөдрийн тэмцээндээ амжилттай оролцсон баг тамирчдадаа дахин баяр хүргэе! Мөн биднийг үргэлж дэмжиж байдаг Монголчууддаа талархсанаа илэрхийлье!

Бидний 40 дэх олон улсын тэмцээний амжилтын буухиа үргэлжилсээр..

Монголын багийн ахлах дасгалжуулагч Х.Хатанбаатар
Дасгалжуулагч Б.Баасандорж

Лас Вегас хот / АНУ

2016.11.09
18.00 цаг

"Хоёртын тоолол" төрөлд 4065 цифр алдаагүй санаснаар Германы тамирчин Дэлхийн #2, ОУ-ын Их Мастер Ёханнес Маллов 2012 онд олимпийн дээд амжилтыг тогтоож байсан бол энэ удаа манай тамирчин Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) 4770 цифр алдаагүй санаснаар дээд амжилтыг шинэчилж алтан медаль хүртлээ. Мөн энэ төрөлд Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) 4545 цифр алдаагүй санаж дэлхийн шилдгүүд болох насанд хүрэгчдийг ардаа орхин мөнгөн медалийн эзэн боллоо.

Хоёртын тоолол төрөлд:

1-р байр: Дэлхийн #21, Б.Шижир-Эрдэнэ (Монгол) - 4770 цифр
2-р байр: Дэлхийн #18, З.Цэцэгзул (Монгол) - 4545 цифр
3-р байр: Дэлхийн #2, Ёханнес Маллов (Герман) - 4351 цифр

Мөн энэ төрөлд дэлхийн шилдгүүдийг ардаа орхиж чадсан ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) 5-р байр, ОУ-ын Мастер Т.Энхжин (18 нас) 6-р байр, ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) 8-р байр эзэллээ.

Энэ удаагийн тэмцээнд 5 төрөлд бага насны шилдгүүдийг шалгаруулж байгаа бөгөөд эхний гурван байрт:

1-р байр: Н.Намуундарь (Монгол) - 2085 цифр /12 нас/
2-р байр: М.Тамир (Монгол) - 1500 цифр /12 нас/
3-р байр: Б.Бат-Эрдэнэ (Монгол) - 1311 цифр /12 нас/

Тэмцээний дүрэм: 30 минутын хугацаанд нэг эгнээндээ 0 болон 1 бүрдсэн 30 цифр бүхий аль болох олон мөр цифр тогтоон нэг цагийн хугацаанд цээжилсэн бүх цифрийг алдаагүй санах;

Оноо дүгнэх: Эргэн санахдаа нэг эгнээндээ нэг л цифр алдахад тал оноо буюу 15 оноо, хоёр болон түүнээс дээш алдахад оноо авахгүй буюу 0 оноо.

2016.11.09
17.00 цаг

Khatanbaatar Khandsuren

СЭТГЭГДЭЛ БИЧИХ