ДАШТ-нд зодоглох бөхчүүд тодорлоо

Унгарын Будапешт хотноо ирэх сарын 10-11-ний өдрүүдэд чөлөөт бөхийн олимпийн бус жингүүдийн ДАШТ болно. Тус тэмцээнд оролцох бөхчүүдийг тодруулах сорилго тэмцээн өнөөдөр “Хасу-Мегаватт” компанийн спортын “Эко цогцолбор”-т болов.

Шалгаруулалтаар эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 70 кг-д Азийн аварга Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 55 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонцэцэг, 60 кг-д Б.Шоовдор нар ялалт байгуулж, ДАШТ-д зодоглохоор болсон байна.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ