Монголын шигшээ баг шийдвэрлэх тоглолт хийнэ
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос анхны жилдээ зохион байгуулж буй “AFC Solidarity cup 2016” тэмцээний “В” хэсэгт багтсан Монголын шигшээ баг өнөөдөр 19:30 цагаас Лаостай шийдвэрлэх тоглолтоо хийнэ.
ДАШТ болон ААШТ-ий урьдчилсан шатнаас хасагдсан орнуудын хооронд зохиогдож байгаа “Эв нэгдлийн цом” тэмцээний эхний хоёр тоглолтын дараах байдлаар манай залуус гурван оноотой хэсгийн хоёрдугаарт бичигдэж байгаа. Одоогийн байдлаар гоолын зөрүүгээр Лаосын дээр байрлаж яваа “Хөх чононууд” өнөөдөр тэнцэхэд л хэсгийн шатыг давах учиртай. Урьд өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байгаагүй залуу бүрэлдэхүүнтэй Монголын шигшээ багийн дундаж нас ердөө 22,8 байгаа. Энэ багийн цөм болсон шилдэг залуус Монголын залуучуудын шигшээ багийн цөмийг бүрдүүлж байгаагаараа бас нэгэн давуу тал болж байгаа. Түүнчлэн "Хүрхрээ" үндэсний дээд лигийн шилдэгүүд бүгд шигшээ багт багтсанаас гадна шилдэг хамгаалагч Д.Төрбат энэ тэмцээнээс багийн ахлагч болсон. Тийнхүү манай залуус тун сайн тоглолтуудыг үзүүлсээр өнөөдөр хэсгийн шийдвэрлэх тоглолтыг хийх гэж байна!!!
Тоглолтыг дараах холбоосоор үзнэ үү ==>> http://www.the-afc.com/competition/afc-solidarity... ==>> Biligüdéy
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ