Монголын чөлөөт бөхийн холбооны хурал ирэх сард товлогджээ
Монголын спортын холбоодоос олимпийн дараа одоогийн байдлаар Жүдо бөхий холбоо л хуралдаад байна. Тэд өнгөрсөн есдүгээр сарын 14-ний өдөр Их хурлаа хийж, удирдлагаа сонгож, асуудлаа хэлэлцсэн. Хурлын төлөөлөгчдөөс 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл сайн ажилласан тул Х.Баттулгыг ирэх олимпийн цикльд улирааж сонгох санал гаргаж дэмжигдсэн билээ.
Аливаа спортын холбоод олимпиос хойш 90 хоногийн дотор хуралдаж, дөрвөн жилийн тайлангаа хэлэлцэж, ирэх олимпийн зорилгоо тодорхойлж, аливаа асуудлаа шийдвэрлэдэг.
Энэ жишгийн дагуу Жүдо бөхийн холбоо хурлаа хийгээд байгаа бол энэ удаад Монголын чөлөөт бөхийн холбоо ирэх сард хуралдаанаа товложээ. Тодруулбал, тус холбоо нь 11 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, удирдлагаа сонгож, бусад аливаа маргаантай асуудлаа цэгцлэхээр болсон байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ