Ө.Чагнаадоржийн эрхийг хаслаа
Олон улсын хүндийг өргөлтийн холбооны хурал болж, “Рио 2016” олимпийн наадмын сэргээшийн шалгалтад бүдэрсэн дөрвөн тамирчны тэмцээн уралдаанд оролцох эрхийг хасчээ. Үүнд:
Польш-Томаш Зелински /тэмцээнээс дөрвөн хоногийн өмнө сэргээш илэрч, тэмцээнд оролцох эрхээ хасуулсан./
Кыргызстан-Иззат Артыков /хүрэл медаль хүртсэн ч сэргээш илэрснээр наймдугаар сарын 18-нд медалиа хураалгасан./
Румын-Габриэл Синкраян / Синкраяны хүрэл медалийг хураан авч, медалийг Казахстаны Денис Улановт шилжүүлэн өгсөн байна./
Монгол-Ө.Чагнаадорж нар багтжээ.
Зелинскигээс норандростерон, Артыковаас стрихнин, Синкраян, Ө.Чагнаадорж нараас тестостеронсен илэрсэн аж.
Ө.Чагнаадорж наймдугаар сарын 8-ны өдөр эрэгтэйчүүдийн 56 кг-ын “В” хэсэгт өрсөлдөж, огцом өргөлтөөр 103 кг-ыг захиалсан ч гурван оролдлого нь амжилтгүй болсноор олимпоо өндөрлүүлсэн билээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ