Шүүгчийн биед ноцтой халдсан Н.Болор-Эрдэнэ хатуу шийтгүүллээ

​Монголын Хөлбөмбөгийн Холбооны цом 2016 тэмцээний 2016.10.11-ний өдрийн 15:00 цагийн хагас шигшээ тоглолт болох "Дэрэн" болон "Хоромхон" багуудын тоглолтын үеэр Хоромхон багын зарим тоглогчид болон албаны хүмүүс шүүгчийн бүрэлдэхүүнийг хэл амаар дормжилж, спортын бус авир гаргажээ.

Тухайлбал "Хоромхон" багийн эмч Н.Болор-Эрдэнэ нь талбайн 1-р туслах шүүгч Т.Галдансүхийн биед нь ноцтойгоор халдсан нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул Монголын Хөлбөмбөгийн Холбооны Онцгой байдлын хороо 2016.10.12-ны өдөр хуралдаж дараахи шийдвэрийг гаргасан байна.

Үүнд:

Хоромхон клубыг:
1. Холбооны цом 2016 тэмцээнээс хасаж 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг ноогдууллаа.

Багийн эмч Н.Болор-Эрдэнэд:
1. Хөлбөмбөгтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцох эрхийг 24 сараар хасаж 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулав.

МХБХ-ны Сахилга бат, ёс зүйн дүрэм, Онцгой байдлын хорооны тогтоол болон спортын бус авир гаргасан бичлэгийг холбооны албан ёсны хуудсанд байршуулжээ. Баг тамирчид болон албаны хүмүүс Хөлбөмбөгийн холбооны дүрэм журмыг баримталж, fair play зарчмыг дагаж мөрдөхийг уриалав.

МХБХ-ны Онцгой байдлын хорооны шийдвэрийг Хоромхон клубын эмч Н.Болор-Эрдэнэ хүлээн зөвшөөрч дараах мэдэгдэл гаргажээ.
МХБХ-ноос Хоромхон клуб болон багийн эмчид дүрэмд тусгагдсан доод шийтгэл ногдуулсан аж.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ