Паралимпийн медальтан Б.Ууганхүү байрныхаа түлхүүрийг гардан авлаа
Рио-2016 Паралимпийн наадамд Монголын баг, тамирчид амжилттай оролцсон. Эдгээрийн нэг нь Дорноговь нутгийн унаган хүү жүдо бөхийн ОУХМ Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн. Нутаг орныхоо төдийгүй улсынхаа нэрийг Дэлхийн тавцанд цуурайтуулсан шилдэг тамирчнаа Монголчууд, Дорноговьчууд хүндэтгэлтэйгээр угтан авсан.
Тэгвэл өнөөдөр бас нэгэн таатай мэдээ дуулгахад Дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс амласан ёсоороо паралимпийн наадмын хүрэл медальтандаа "Sunshine Village" хороололд гурван өрөө байрны түлхүүрийг гардуулан өгсөн байна.
УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан тэргүүтэй нутгийн зөвлөлийн хамт олон Б.Ууганхүүг түүний ээж болон гэр бүлийнх нь хамт шинэ байранд нь урьж түлхүүрийг нь гардуулан өгч цаашдын амьдрал, спортын замналд өндөр амжилтыг ерөөжээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ