“УБ Мазаалайнууд” анх удаа дээд лигийг орхилоо

Өнөө жил 20 нас хүрсэн үндэсний дээд лигийн тэмцээний сүүлийн тойрог, аваргын болзол хангасан “Эрчим”, доош унах нь тодорхой болсон “УБ Мазаалайнууд”-ын хооронд өрнөлөө.

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн 16 дугаар тойрогт 10 дахь удаагаа түрүүлэх нь тодорхой болоод байсан “Эрчим”-ээс Г.Батбилгүүн 22 дахь минутад гоолын салхийг хагалсан. Харин эсрэг багаас Э.Наранбаатар хөндлөвчөөс ойрж ирсэн бөмбөгийг нэмж тооны харьцааг тэнцүүлсэнээр эхний хагас өндөрлөлөө. Монголын үндэсний дээд лигт хамгийн олон гоол оруулсан (27 гоол) легионер тоглогч Ишино Шута энэ жилийн мэргэн буучын шагналд ойрхон байгаа. Тиймдээ ч хоёрдугаар үед ижил 27 гоолтой яваа О.Мижиддоржоос холдохыг хичээж байлаа. Гэсэн ч Ишино “Мазаалайнууд”-ыг хамгаалалтын шугамыг нэвтэлж чадахгүй байсан ч багийн лидерүүдийн нэг М.Төгөлдөр хоёр гоол оруулан багтаа тэргүүллийг авч ирсэн. Ингээд үндсэн цаг дуусахаас таван минутын өмнө өнөөх Ишино Шута хүсэн хүлээсэн гоолоо М.Төгөлдөрийн дамжуулалтаар оруулав. Тийнхүү 4:1-ээр хожигдсон “УБ Мазаалайнууд” клуб түүхэндээ анх удаа дээд лигээс зиндаа доогуур тэмцээнд хүч сорих юм.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ