Ц.Оюунчимэг Мастерсын ДАШТ-ээс мөнгөн медаль авлаа
Хүндийг өргөлтийн Мастерсын ДАШТ Герман улсад боллоо. 47 орны 987 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас гурван туйванч оролцсоноос Ц.Оюунчимэг мөнгөн медаль авав. Эмэгтэйчүүдийн +75 кг-д өрсөлдсөн тэрээр огцом шахалтаар 55, түлхэлттэй өргөлтөөр 78 кг, нийлбэрээр 133 кг өргөж мөнгөн медалийн болзол хангав. Түүний жинд 14 тамирчин өрсөлджээ.
54 настай Ц.Оюунчимэг мастерсын ДАШТ, Дэлхийн цом, гран при тэмцээний хошой аварга, дэлхийн рекордыг эзэмшдэг, ОУХМ цолтой. 49 настайгаасаа хойш хүндийг өргөлтөөр хичээллэж буй тэрээр ДАШТ-ий рекордыг зургаа, Азийнхыг 12 удаа шинэчилсэн байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ