Ахмадын ДАШТ-нд манай 12 бөх зодоглоно

2016 оны 10 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Польш улсын нийслэл Варшав хотод болох эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ахмадын ХVIII дахь ДАШТ-нд оролцох манай бөхчүүд өчигдөр мордлоо.

Энэ оны дөрөвдүгээр сард болсон чөлөөт бөхийн мастеруудийн анхдугаар тэмцээнд түрүүлсэн, медаль хүртсэн дараах 12 бөх ахмадын ДАШТ-нд оролцоно:

  1. Гэндэндоржийн Баасансүрэн /Орхон аймаг, спортын мастер, ахмадын улсын аварга, C-63 кг/
  2. Шурагийн Баянмөнх /”Их шавь” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний мөнгө, 7 хүрэл медальт, ахмадын улсын аварга, B-125 кг/
  3. Төмөрбатын Батнасан /Орхон аймаг, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт, ахмадын улсын аварга, B-58 кг/
  4. Арслангийн Цэрэнсодном /Налайх дүүрэг, Гавьяат дасгалжуулагч, ахмадын улсын аварга, D-76 кг/,
  5. Содномдаржаагийн Баасанчулуун /”Тулгат” клуб, E-69 кг/
  6. Шараагийн Энхбаяр /”Арслан” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт, A-76 кг/
  7. Доржготовын Ганбат /”Тулгат” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт, ахмадын улсын аварга, B-85 кг/
  8. Жадамбаагийн Лхагвасүрэн /Орхон аймаг, E-125 кг/
  9. Дорлигийн Ганхуяг /Увс аймаг, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт, A-69 кг/
  10. Өлзийбаярын Насанжаргал /Орхон аймаг, олон улсын хэмжээний мастер, F-85 кг/
  11. Нямжавын Баатар /”Тулгат” клуб, ахмадын улсын аварга, B-69 кг/

Багийн ахлагчаар Монголын чөлөөт бөхийн мастеруудийн холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар явж байна.

Ахмадын ДАШТ нь 58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жингүүдэд A, B, C,D, E, F, G насны ангиллиар явагдана.

A - 35-40 насны ангилал

B - 41-45 насны ангилал

C - 46-50 насны ангилал

D - 51-55 насны ангилал

E - 56-60 насны ангилал

F - 61-65 насны ангилал

G - 66-70 насны ангилал

Эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингүүдээр явагдана.

Д.Өлгийсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ