Олон улсын тэмцээнээс цом, 4 медаль хүртлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Турк улсын Истанбул хотод 10 дахь удаагийн "Memoriad Turkey - 2016" ой тогтоол, чээж бодолтын олон улсын оюуны спортын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 8 орны 77 тамирчин өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 4 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцлоо. Багийн бүрэлдэхүүнд:

1. Г.Сонинчимэг - Багш, дасгалжуулагч
2. А.Ирмүүнертөнц (9 нас)
3. Б.Биндэръяа (8 нас)
4. Д.Гэрэлт-Од (8 нас)
5. Ц.Өрнөх (9 нас)

Манай тамирчид медалийн буухиагаа таслалгүй тэмцээний төгсгөлд 4 медаль хүртсэнээс А.Ирмүүнертөнц 8 оронтой хоёр тооны үржвэрийг чээжээр олох нийт 10 бодлогыг маш амжилттай бодож энэ төрөлдөө түрүүлэн аваргын цом, алтан медаль хүртлээ. Монгол тархийг гайхуулж чадсан тамирчдадаа баяр хүргэе!

Ингээд манай үе үеийн баг тамирчид 39 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 524 болголоо.

Удахгүй АНУ-ын Лас Вегас хотод 4 жилд нэг удаа болдог оюуны олимпид оролцохоор манай 17 тамирчин бэлтгэл сургуулилтаа базааж байгаа аж.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ