Оросын далбааг авч явсан белорус эрд байр бэлэглэнэ

Рио-де-Жанейрогийн параолимпийн нээлтийн ёслолын үеэр оросын далбааг авч явж, ингэснээрээ арга хэмжээнд оролцох эрхээ хасуулсан Белорусын иргэн Андрей Фомочкинд байр бэлэглэхийг хүсч байна. Оросын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария ЗахароваFacebook дэх өөрийн хуудсанд ингэж бичээд,дэлгэрэнгүй зүйлийг жич мэдээлэхээр амлажээ.

Сэргээш хэрэглэсэн гэх үндэслэлгүй зэмлэлээсболоод Оросын шигшээ багийг параолимпийн наадамд оролцуулаагүй билээ.Оросын тамирчидтай эв санаа нэгтэйгээ илэрхийлэн, белорусын багийнхан индэрт оросын гурван өнгөт далбаахаруулахаар амлаж байсан ч, эцсийн бүлэгт оросын далбааг “Маракана” цэнгэлдэх хүрээлэнгийн төвдавч гарсан юм.

Белорусын төлөөлөгчдийн гишүүн, хөнгөн атлатетикийн олимпийн бэлтгэлийн төвийн удирдагч Андрей Фомочкин нээлтийн ёслол дээр багийн тамирчдыг цэнгэлдэх хүрээлэнгээр явж өнгөрөх үед оросын далбааг гаргаж ирсэнбайна. Энэ тухай дүрс бичлэг тэр даруй интернэтээр цацагдсан юм.

Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийн тамирчдыг дэмжжээ. “Бид оросын параолимпийн тамирчидтай эв санаа нэгтэй байна. Манай төрийн байр суурь, Белорусын ерөнхийлөгчийн байр суурь ийм байна” гэж тэр хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ