3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд мөнгөн медаль хүртжээ
Вьетнамын Данан хотноо болж буй Азийн элсний V наадмын 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг мөнгөн медалийн эзэн боллоо.
Манай сагсчид хагас шигшээд Иракийн багийг 20:7-гоор хожиж, шигшээд шалгарсан бол аваргын төлөө Катарын багт 15:12 харьцаагаар хожигдон, мөнгөн медаль хүртжээ.
Азийн элсний наадамд спортын найман төрөлд 37 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй Монголын баг ийнхүү жюү жицү бөхийн төрөлд хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл, сагсан бөмбөгийн төрөлд мөнгө, нийт найман медаль хүртээд байна.
Азийн элсний наадам аравдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.
Тайландын Пукет арал дээр хоёр жилийн өмнө болсон наадмаас Монголын баг самбо, жюү жицү, кураш, мутай боксын төрлүүдэд зургаан алт, дөрвөн хүрэл медаль хүртэж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ