Д.Коркиний тэмцээнд манай 3 бөх барилдана
2016 оны аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд ОХУ-ын Якут улсын Якутск хотын “Триумф” спортын ордонд болох ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан IХ дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээнд оролцохоор манай 3 бөх очоод байна.
Манай бөхчүүд тус тэмцээнд анхдугаар тэмцээнээс нь эхлэн тасралтгүй оролцож Э.Бэхбаяр, Б.Анхбаяр, Л.Төртогтох нар алтан медаль хүртэж байсан.
Энэ удаа шүүгч-дасгалжуулагчаар олон улсын шүүгч Х.Ганболд оролцож, 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Тулга /”Арслан” клуб, ҮБТДС, азийн өсвөрийн аварга/, 61 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Ням-Очир /”Хилчин” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт/, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер З.Сумьяабазар /“Арслан” клуб, ҮБТДС, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/ нар зодоглоно.
Тэмцээний шагналын сан 44 мянган ам.доллар. Үүнд алтан медаль хүртсэн бөхчүүдэд 2000, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд1500, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд1000, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 1000 мянганам.долларын урамшуулал олгох юм байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ