Э.Ням-Очир "Шахтёрская слава-2016" тэмцээнээс хүрэл медаль авчээ

ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд “Шахтёрская слава” олон улсын IҮ дэх удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр өдөр 61, 70, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан болжээ. 61 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин Э.Ням-Очир хүрэл медаль авчээ.

Шилдэг дотоодын бөхийн шагнал болох “Тoyota Corolla” хийцийн хөнгөн тэргээр 65 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Кемерово мужийн бөх Александр Захарушкин, гадаадын шилдэг бөхийн 585 сорьцийн 200 гр жинтэй, 700 мянган рублийн үнэтэй алтан медалиар 86 кг-ын жинд түрүүлсэн азербайжаны бөх Александр Гостиев шагнагджээ.


61 кг 1. Александр Богомоев (ОХУ, Буриад улс)

2. Виктор Рассадин (ОХУ, Якут улс)

3. Энхсайханы Ням-Очир (“Хилчин” спорт хороо,

ДАШТ-ний хүрэл медальт)

3. Даша Шарастепанов (ОХУ, Буриад улс)

70 кг 1. Магомедмурад Гажиев (Польш)

2. Надирбег Хизриев (ОХУ, Красноярскийн хязгаар)

3. Семён Радулов (Украин)

3. Азамат Нуриков (Беларусь)

86 кг 1. Александр Гостиев (Азербайжан)
2. Зилимхан Минкаилов (ОХУ, Чечень улс)
3. Илисхан Чилаев (Казахстан)
3. Александр Зеленков (Красноярскийн хязгаар)

125 кг 1. Балдан Цыжипов (ОХУ, Буриад улс)

2. Данило Картавий (Украин)

3. Дмитрий Попов (Казахстан)

3. Камил Костюлюк (Польш)

Д.Өлгийсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ