Манайхан багийн спортоор тивийн аварга боллоо

Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн тоглолт өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээний аваргаар Монголын оюутны шигшээ баг "Талын хөх чононууд" шалгарч Тайвань, БНХАУ-ын баг мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, Хонг Конг, Макао, Казахстаны баг өрсөлдлөө. Зургаа дахь удаагийн тэмцээний хагас шигшээд БНХАУ, Тайвань, Хонг Конг, Монголын багууд шалгараад байв. Ингээд өнөөдөр болсон финалын тоглолтод Монгол Тайванийг 92-79-өөр хожиж, аваргын цомыг хүртлээ. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод БНХАУ Хонг Конгийг 92:82-оор хожлоо.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ